Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Зөвийг хэвшүүлье” сургалтаар гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороо, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран “Зөвийг хэвшүүлье” сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Зөвийг хэвшүүлье” сургалтаар гамшгаас хамгаалах мэдлэг олголоо
“Зөвийг хэвшүүлье” сургалтаар гамшгаас хамгаалах мэдлэг олголоо. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороо, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран “Зөвийг хэвшүүлье” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус сургуулийн багш, сурагч, өсвөрийн аврагч бүлэг, эцэг, эхийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулж, гамшгаас хамгаалах мэдлэг олгосон юм.

Энэ үеэр гамшгийн тухай ерөнхий ойлголт, өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн анхны тусламжийн талаар сургалт, дадлагыг явуулж, сургалтын гарын авлага, ном, тараах материал болон гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хичээлийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах