Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө /фото/

Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө /фото/
Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө /фото/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Ялалтын түүхт ойн өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваа болон албаныхан, ОХУ-ын Элчин сайдын яамныхан, манай улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

Эх сурвалж: БХЯ

Хуваалцах