Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зөвшөөрлийн тухай хуулийг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрөөс олгох зөвшөөрлийн тоо 4 дахин цөөрч, хүнд суртал буурна гэж тооцож байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрлийн тухай хуулийг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ
Зөвшөөрлийн тухай хуулийг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрөөс олгох зөвшөөрлийн тоо 4 дахин цөөрч, хүнд суртал буурна гэж тооцож байна.

Монгол Улсад авлига, хээл хахууль хаана, ямар салбарт илүү байгаа талаар Азийн хөгжлийн сангаас гаргасан судалгаанд уул уурхай хамгийн их авлигатай салбар бол, тендер, тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны цаана хээл хахууль хамгийн их авдаг гэж нэрлэж байсан юм.

Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлснээр авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа юм байна.

Хуваалцах