Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулжээ

"Цэвэрч-Баянзүрх" аяны хүрээнд дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээг 7 хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион байгуулж байна. Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулжээ
Зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулжээ. Зураг: МҮОНРТ

"Цэвэрч-Баянзүрх" аяны хүрээнд дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээг 7 хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион байгуулж байна. Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр хийж байгаа бол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүд ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж байгаа юм.

Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 413205 м.кв талбайн 408700 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Түүнчлэн зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулж, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа юм гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах