Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлийн бүсэд ил задгай шарилыг тавьсан иргэн, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг тусгасан. Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.
Мэдээллийн алба

“Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас оруулан батлууллаа. Энэ журмаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах, төрийн болон ТББ-ын үүрэг оролцоог тодорхойлжээ. Мөн ил тавьсан шарилыг тойрсон гомдол, саналыг шийдвэрлэх боломжийг бүрдүүллээ. Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, суурьшлийн бүсэд ил задгай шарилыг тавьсан иргэн, аж ахуйн нэгжид тооцох хариуцлагыг тусгасан. Ингэснээр шашны байгууллагаас мөрдөж ажиллах үүрэг тодорхой болж, оршуулгын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сан бий болгох юм.


















