Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо
Зөвшөөрөлгүй шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн үйл ажиллагааг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2 удаа хийж, товчоодын үйл ажиллагаатай танилцаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгсөн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ТҮЦ-ийн түрээсийн гэрээ цуцлуулах албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн 4 цэгийн үйл ажиллагаа зогсоосон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төсөл хэрэгжүүлэгч “Ред фильм” ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Хуваалцах