10 мянга гаруй гарааш, 109 км хашаа хайсыг буулгажээ
Мэдээллийн алба

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэв.
Тухайлбал, 2020–2026 онд нийслэлийн хэмжээнд 10 мянга гаруй гараашийг буулгаж, 19.7 га талбайг чөлөөлсөн бол 2021–2026 онд 109.5 км хашаа, хайсыг буулгасан байна.
Мөн газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цахимжуулах, газрын зөрчил, маргааныг шийдвэрлэх, газар чөлөөлөлт хийх, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Үүний зэрэгцээ 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэрхэн тусгасан талаар мэдээлэв.
Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид газар олголт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, хашаа, хайс, хайрга, дайрганы олборлолт, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт болон газар чөлөөлөлтийн дараах төлөвлөлтийн талаар асуулт, санал хэллээ.


















