Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ

Тус тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон бөгөөд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин 10 настай Мөнхтөрийн Цэнгүүн алтан медаль хүртсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ
10 настай Монгол охин өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алтан медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Словени Улсын Блед хотод энэ сарын 26-нд болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол охин түрүүлжээ.

Тус тэмцээнд 31 улсын тамирчин оролцсон бөгөөд Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин 10 настай Мөнхтөрийн Цэнгүүн алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр 50 метрт мэлхий сэлэлтийн төрлөөр +5 хэмийн нууранд уралдсан аж.

Орон сууцны хүйтэн ус +12 хэм байдаг аж. Сонирхуулахад, тамирчин охиныг өвөө нь дасгалжуулдаг аж. Тодруулбал, Ш.Даваадорж өвөө нь мөн л өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.

Хуваалцах