100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д манай улсаас 34 тамирчин оролцоно
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Анталъя хотноо 2025 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 11 дүгээр сарын 2- ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

100 буудалт даамын өсвөр үе залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Анталъя хотноо 2025 оны 10 дугаар сарын 23- ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охид, хөвгүүдийн 5, 5 насны ангилалд үндсэн, рапид, блиц 3 төрөлөөр аваргуудаа тодруулах юм байна.
Манай улсаас бүх насны ангилалд нийтдээ 34 тамирчин, 4 дасгалжуулагч оролцоно. Тэмцээнд оролцож байгаа тамирчид 10 дугаар сарын 21- ний өдөр Турк улсын Анталья хотыг зорьж, эх орноосоо мордох юм байна. Дашрамд дурдхад Монголын өсвөр залуучуудын даамын баг 2022, 2023, 2024 онуудад 3 жил дарааллан үнэмлэхүй амжилт гаргаж багийн дүнгээр Дэлхийд аваргалаад байгаа билээ.


















