Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо

Турк улсын Анталья хотноо аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохиогдох даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцохоор баг тамирчид маань өнөөдөр эх орноосоо мордлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Зураг: МҮОНРТ

Турк улсын Анталья хотноо аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохиогдох даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцохоор баг тамирчид маань өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэхүү тэмцээнд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охид, хөвгүүдийн 5, 5 насны ангилалд үндсэн, рапид, блиц 3 төрөлөөр аваргуудаа тодруулах юм байна.

Манай улсаас бүх насны ангилалд нийтдээ 34 тамирчин, 4 дасгалжуулагч оролцоно. Монголын даамчид тус тэмцээнд 1991 оноос эхлэн оролцож, зөвхөн 100 буудалт даамын үндсэн төрлөөс л гэхэд 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн сүүлийн хоёр ДАШТ-д манайхан багийн дүнгээр тэргүүлсэн билээ.

Хуваалцах