100 өндөр настан, 500 албан хаагчид алхлаа
“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцжээ.
Мэдээллийн алба

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамт өглөөний алхалтад оролцжээ.
Тэд ЭМЯ-наас эхлэн Хүүхдийн паркийг нар зөв тойрон Төв номын сангийн хажуугаар гарч буцаж ЭМЯ-нд иржээ.
Энэ арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, ЭМШУИС хамтран зохион байгуулжээ.


















