Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо,

НБ
Нийслэлийн Баянгол дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо
100 өвлийн өвгөнтэй баярын парад боллоо. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор “100 өвлийн өвгөнтэй хамт” хэмээх баярын парад өчигдөр боллоо.

Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү баярын парадад УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон дүүргийн удирдлагууд, 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцов. “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил худалдааны төвөөс эхлэн нар зөв тойрон Өргөө кинотеатрын урд ирж хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.

Уг баярын парадын үеэр циркийн тоглолт, флаш моб бүжгийн тоглолт болсноос гадна өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчилсэн юм. Баярын парадыг иргэд сэтгэл өндөр хүлээн авсан байсан бөгөөд шинэ жилийн халуун дулаан уур амьсгал, инээмсэглэл бэлэглэсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн талархалтай хандаж байлаа.

Хуваалцах