102 настай өндөр настан урт наслах нууцаа дэлгэлээ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 103 настай ахмад дайчин Цогдог 1941-1945 оны дайны жилүүдэд цэргийн ангид алба хааж байсан бөгөөд тэрээр тухайн үеийн нөхцөл байдал болоод өнөө цагийн хөгжлийн өөрчлөлт шинэчлэлийн тухай хуучилж, урт наслахын нууцаасаа залуу хойж үеийнхэнд хуваалцлаа.
Мэдээллийн алба

Тэрээр дайны жилүүдэд алба хаасан ахмад дайчныхаа үнэмлэхийг олж аваагүй байгаа хэлж, 1941 онд Орос Германы байлдаан эхлэхэд Архангайн 21-р хороонд татагдан очиж цэргийн баазад арын албанд ажиллаж байгаад Хэнтий аймгийн Биндэр суманд 2 жил цэргийн ангийн мал хариуцаж, 1945 онд цэргээс халагдсан аж. Өдгөө 102 насыг зооглож байгаа ч алхаж гишгэх, сууж босох нь хөнгөн шингэн Цогдог гуай урт наслахын гол нууц бол уур уцаар багатай байх юм хэмээн ярьж байна.
Түүний гэргий Балбармаа одоо 80 насыг хол давсан ч “би хөгшнийхөө дэргэд залуухан хүн, хааяа усанд хүртэл өөрөө явчихна. Хүүхдүүд л хүнд юм өргүүлэхгүй гээд байхаас биш нас бол тоо шүү дээ” хэмээн инээд алдан сууна. Олон жил ханилж, хамтдаа өтөлж байгаа 2 хөгшин Шинэ-Идэрийнхэний хувьд үлгэр жишээч гэр бүл, бахархан хүндлэх хүмүүс юм гэж орон нутгийнхан ярьж байлаа.