Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй

12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тодруулбал, зургаан аймагт зудын эрсдэл 30 хувьтай, харин Завхан, Увс аймагт 90 хувьтай байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй
12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй. Зураг: МҮОНРТ

12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тодруулбал, зургаан аймагт зудын эрсдэл 30 хувьтай, харин Завхан, Увс аймагт 90 хувьтай байна. Энэ мэдээллийг хөдөө орон нутагт хоёр долоо хоног ажиллаад ирсэн Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг өгсөн юм.

Улсын онцгой комиссын мэдээллээр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Сүхбаатар, Дорноговь аймгийн нийт нутгийн 30 гаруй хувьд нь зудын эрсдэлтэй байна. Харин Завхан, Увс аймагт цасны зузаан 30-40 см хүрсэн бол тал газартаа 15-20 см-тай байна. Завхан аймгийн хувьд энэ сарын эхээр бороо орж, мөсөн уул үүсээд байгаа юм.

Малчдын хувьд өвс тэжээлээ 80 гаруй хувьтай, үйлдвэрийн тэжээлийг 40 гаруй хувьтай бэлтгэжээ. Харин хужир, шүү зэрэг гар тэжээлээ хангалттай нөөцөлсөн байна. Дутагдалтай байгаа үйлдвэрийн тэжээлийг малчдад нийлүүлэхэд анхаарч байгааг албаны хүн хэлж байна.

12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн нь энэ жилийн зуншлагатай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна. Нийт нутгийн 50 гаруй хувь нь гантай байж, мал сүрэг тарга тэвээрэг хангалттай авч чадаагүй. Ямар ч байсан өвөлжилт хүндэрч, зуд болж болзошгүй аймгуудад эрсдлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.

Хуваалцах