Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

12 гомдол, мэдээллийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 гомдол, мэдээллийг шалгаж байна
12 гомдол, мэдээллийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэг хүлээн авсан бөгөөд 3 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах