Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

127 кг сахалт загас барьжээ

Италийн По голын саваас Дино Фиррари гэх загасчин 127 гаруй кг жинтэй сахалт загас барьжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
127 кг сахалт загас барьжээ
127 кг сахалт загас барьжээ. Зураг: МҮОНРТ

Италийн По голын саваас Дино Фиррари гэх загасчин 127 гаруй кг жинтэй сахалт загас барьжээ. Тус голын саваар сахалт загас элбэг байдаг хэдий ч энэ загас шиг ийм том загас баригдаж байсан удаагүй аж. Их Британийн толь энэхүү тохиолдлыг бүртгэж авах нь тодорхойгүй байгаа ч тус загас дэлхийн хамгийн том сахалт загас байх магадлалтай гэнэ.

Энэ талаар Фиррари “Миний барьсан загас дэлхийн хамгийн том загас байж болох юм. Би дээд амжилтыг эвдэхийг үнэхээр их хүсч байна. Бид загасыг гаргаж ирж жинлэж, метрлэж үзээд буцаан эх далайд нь тавьсан” гэжээ.

Сахалт загаснууд дархан цаазат хилэм загасны ангиллын цэнгэг усны хоёр дахь том загас юм. Дэлхийн түүхэнд хамгийн том хилэм загас 1570 кг жинтэй байсан хэмээн дурдсан байдаг аж. Загасыг уснаас гаргах ажил 40 минут үргэлжилсэн байна.



Хуваалцах