140 ортой Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийнэ
Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:30 цагт Эрүүл мэндийн VII төвд болно.
Мэдээллийн алба

Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:30 цагт Эрүүл мэндийн VII төвд болно.
Тодруулбал, Эрүүл мэндийн VII төвийг шинэчлэн засварлаж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгож байгаа юм. Хүүхдийн эмнэлэг нээгдсэнээр нэгдүгээр давхартаа хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийг байгуулж, дөрөвдүгээр давхарт 100 ортой, хэвтүүлэн эмчлэх шинэ тасгийг нээн ажиллуулах юм байна. Харин хоёр, гуравдугаар давхартаа амбулаторийн үйлчилгээ үзүүлэх ажээ.


















