18,3 мянган иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлжээ
Улаанбаатар хотод 738,0 мянган хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 382,8 мянган эдийн засгийн идэвхтэй, 140,0 мянган суралцагсад, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүү
Мэдээллийн алба

Улаанбаатар хотод 738,0 мянган хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 382,8 мянган эдийн засгийн идэвхтэй, 140,0 мянган суралцагсад, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлтгүй иргэд эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдаад байгаагаас эдгээрийн 15,4 мянга нь шинээр бий болсон ажлын байранд, 17,0 мянга нь байнгын сул чөлөөтэй ажлын байранд, 13,0 мянга нь түр буюу улирлын чанартай ажлын байранд зуучлагджээ. Харин нийслэлийн хэмжээнд 31,0 мянган сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирж, 18,3 мянган иргэн ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн байна.


















