Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид ГССҮТ-д үйлчлүүлсэн хүүхдүүдийг баярлууллаа

Түүнчлэн энэ өдөр тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан бага насны 40 хүүхдийг баярлуулж, бэлэг өгсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид ГССҮТ-д үйлчлүүлсэн хүүхдүүдийг баярлууллаа
18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид ГССҮТ-д үйлчлүүлсэн хүүхдүүдийг баярлууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 60, Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 5, Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй 5 зэрэг нийт 70 хүүхдэд гарын бэлэг гардуулж өглөө.

Түүнчлэн энэ өдөр тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан бага насны 40 хүүхдийг баярлуулж, бэлэг өгсөн байна.

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ГССҮТ-д үйлчлүүлж буй хүүхдүүдэд эрүүл энхийг хүсэж, чин сэтгэлийн дэм өгөхийг зорьсон 18-р сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдадаа эрүүл мэндийн байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийллээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах