18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор бо
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор боллоо. Эхний ээлжинд төлөвлөсөн амралт зугаалгын бүс болох 18 байршилд нийслэлийн Засаг даргын А\584 тоот захирамжийн дагуу “Архигүй цэнгээний газар” байгуулах юм байна. 18 цэгийн 4 нь Дунд гол, 14 нь Туул гол дагуу байрших аж.


















