19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байна
Энэхүү зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байжээ.
Мэдээллийн алба

Жил бүрийн тавдугаар сарын 18-ныг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг. Иймд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээ үзэгчдэд толилуулдаг уламжлалаа үргэлжлүүлж байна. Энэ удаа тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмнө нь олны хүртээл болгож байгаагүй 19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгчдэд дэлгэн үзүүллээ.
Энэхүү зэмсэгүүд нь шашны зан үйл, том жижиг ёслол, цам бүжгийн үед хэрэглэгдэж байжээ.
Эдгээр хөгжмийн зэмсэгүүд нь судлаачдын ангилснаар үлээвэр ба цохивор хөгжмийн ангилалд багтах юм.
Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.


















