1946 онд Олон улсын шүүхийн нээлтийн хурал болжээ
НҮБ-ын гол гишүүн байгууллагуудын нэг болох Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан бөгөөд, 1946 оны 04 дүгээр сарын 18-ны энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж, Нидерландын Гаага хотноо анхны нээлтийн хурлаа хийж байжээ.
Мэдээллийн алба

НҮБ-ын гол гишүүн байгууллагуудын нэг болох Олон улсын шүүх нь 1945 онд байгуулагдсан бөгөөд, 1946 оны 04 дүгээр сарын 18-ны энэ өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж, Нидерландын Гаага хотноо анхны нээлтийн хурлаа хийж байжээ. Тус байгууллагын гол зорилго нь улс хооронд үүссэн маргааныг таслан шийдвэрлэх юм.
Шүүхээр дайны гэмт хэрэг, улсын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс оролцох, үндэстнийг хоморголон устгах зэрэг асуудлуудыг шүүн хэлэлцдэг.


















