Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

1955 онд Европын далбааг албан ёсоор баталжээ

2010 оны энэ өдөр, Ка­на­вералын хошуунаас дэлхийн түүхэнд анх­ных болох хувийн санс­рын хөлөг хөөрч амжилттай буцан ир­сэн юм. Dragon нэртэй хөлөг Falcon зөөгчийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
1955 онд Европын далбааг албан ёсоор баталжээ
1955 онд Европын далбааг албан ёсоор баталжээ. Зураг: МҮОНРТ

1813 ОНД БЕТХОВЕНЫ 7 ДУГААР СИМФОНИЙН НЭЭЛТ БОЛЖЭЭ

Людвиг ван Бетховен нь сонгодог болон романтик урсгалыг хооронд нь гайхамшигтай хослуулж баруун европын урлагт нэгэн гайхамшигт өвөрмөц эрин үеийг нэвтрүүлж, бүхий л хөгжмийн зохиолчдын дундаас хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг нь болж мөнхөрсөн билээ. Түүний уран бүтээлийн ид цэцэглэлт өрнөлийн үе бол 18-р зууны сүүлийн 10 жил, 19-р зууны эх бөгөөд энэ үед түүний урлал туурвилын оргил болсон хамгийн алдарт бүтээлүүд гарч Венийн сонгодог хөгжим хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэдэг. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ. 1813 оны энэ өдөр, Бетховен Вена хотноо, 7 дугаар симфоныхоо нээлтийг хийжээ. Түүний 7-р симфони 4 хэсгээс бүтсэн байна.

Түүний сонсгол 26 насандаа буюу 7,8 дугаар симфониудаа бичиж байх үеэс муудаж, улмаар 1818 онд бусадтай зөвхөн бичгээр харилцах болсон байна.

1955 ОНД ЕВРОПЫН ДАЛБААГ АЛБАН ЁСООР БАТАЛЖЭЭ

2010 With the second launch of the Space X Falcon 9 and the first launch of the Space X Dragon, Space X becomes the first private company to successfully launch, orbit and recover a spacecraft. зурган илэрцүүд

Таван хошууны тоо нь өөрчлөгдөхгүй тогтмол 12 байгаа нь төгс төгөлдрийг тэнгэрийн ордын 12 тэмдэг шигээр үзүүлэн энэ 12 алтан оддын ард Европын ард түмэн, ирээдүйд Европын энх тайван нэгдэлд орох түмнийг ч төлөөлнө” гэж 1955 оны Европын зөвлөлийн сайд нарын хорооны шийдвэрийг тайлбарласан байлаа.

2010 ОНД SPACE X КОМПАНИ “FALCON 9” ПУУЖИН ХӨӨРГӨЖЭЭ

2010 оны энэ өдөр, Ка­на­вералын хошуунаас дэлхийн түүхэнд анх­ных болох хувийн санс­рын хөлөг хөөрч амжилттай буцан ир­сэн юм. Dragon нэртэй хөлөг Falcon зөөгчийн тусламжтайгаар тойрог замд гарч дэлхийг хоёр тойроод Номхон далайд төлөвлөсөн буултаа хийхдээ ачаа болгон авч явсан бөөрөнхий бяслагаа муутгалгүй авч ирэв. Ингэснээр, энэ салбар дахь их гүрнүүдийн ноёрхол дууссан болохыг дэлхий дахинаа зарласан. SpaceX компанийн пуужингууд Олон улсын Сансрын станц руу хангамж болон хиймэл дагуул тээвэрлэн хүргэж байжээ.

Тус компани 2010 оноос хойш 27 пуужин хөөргөсөн байна.

Хуваалцах