Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2,3 сая гаруй еврогийн үнэтэй алтан зоосон гацуур

Нийт 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь гурван метрийн өндөртэй бөгөөд энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2,3 сая гаруй еврогийн үнэтэй алтан зоосон гацуур
2,3 сая гаруй еврогийн үнэтэй алтан зоосон гацуур. Зураг: МҮОНРТ

Зул сарын гацуур мод зөвхөн ногоон өнгөтэй эсвэл олон салаа мөчиртэй саглагар байх албагүй билээ. Тиймдээ ч ХБНГУ-д нэгэн компани алтан зоосоор гацуур мод засчээ.

Үнэт металлын худалдаа эрхэлдэг Германы “Pro Aurum” компанийн Мюнхен хотод зассан алтан зоосон гацуур Европдоо хамгийн үнэтэйд нэрлэгдээд байгаа гэнэ.

Нийт 2018 ширхэг алтан зоосоор чимэглэсэн пирамид хэлбэрийн уг гацуур нь гурван метрийн өндөртэй бөгөөд энэ сарын 15 хүртэл “Pro Aurum” компанийн байранд байрлуулах аж.

Тус гацуурыг бүтээхэд 63 килограмм цэвэр алт орсон ба нийт өртөг нь 2,3 сая гаруй евро зарцуулагджээ.

Хуваалцах