2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг цаг хүлээсэн бөгөөд нийт 10 гишүүн гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөө авсан ажээ.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн Төсвийн байнгын хороо өнөөдөр УИХ-ын чуулганы завсарлагаанаар хэлэлцсэн юм.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүдийн ирц бүрдэлгүй нэг цаг хүлээсэн бөгөөд нийт 10 гишүүн гадаад дотоод томилолт, эмнэлгийн чөлөө авсан ажээ.


















