Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2020 он хүртэлх олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо

МҮОХ-ны хурлын танхимд тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар 2020 он хүртэл болох спортын олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 он хүртэлх олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо
2020 он хүртэлх олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо. Зураг: МҮОНРТ

МҮОХ-ны хурлын танхимд тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар 2020 он хүртэл болох спортын олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо.

Хамгийн эхэнд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Жакарта-2018" Азийн наадмын багийн ахлагчаар НИТХ-ын дарга асан, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйг томилов.

Харин "Буэнос-Айрос-2018" залуучуудын олимпийн наадмын багийг Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, "Тайчунь-2019" Зүүн Азийн залуучуудын наадмын баг тамирчдыг А.Ганбаатар, 2020 оны залуучуудын өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг сонгов.

Хуваалцах