2024 оны олимп Парист, 2028 оных Лос Анжелест болно
Бүгд хурлаар ОУОХ-ны гишүүд үүнээс өмнө тус хорооны Парис, Лос Анжелес хоттой хамтдаа гарын үсэг зурсан гуравдагч талын хэлэлцээрийг санал нэгтэй баталлаа.
Мэдээллийн алба

Перугийн нийслэл Лима хотноо ОУОХ-ны 131 дугаар бүгд хурал болж, 2024 оны зуны олимпийг Францын нийслэл Парис хотод, 2028 оны зуны олимпийг АНУ-ын Лос Анжелест болно.
Бүгд хурлаар ОУОХ-ны гишүүд үүнээс өмнө тус хорооны Парис, Лос Анжелес хоттой хамтдаа гарын үсэг зурсан гуравдагч талын хэлэлцээрийг санал нэгтэй баталлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Бах "Энэ бол ОУОХ-ны өөрчлөлтийн үр дүн. Олимп зохион байгуулах хоёр хотыг зэрэг тодруулах нь олон улсын олимпын хороо төдийгүй энэ хоёр хотын аль алинд нь ашигтай юм гэжээ.


















