2026 оны хөлбөмбөгийн ДАШТ Мексикт болно
Марокко улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө тав дахь удаагаа өрсөлдөөд Хойд Америкийн “Нэгдмэл 2026” багт ялагдсан билээ.
Мэдээллийн алба

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхлэхийн өмнөх өдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 68 дахь Конгрессийн хурлаа Москва хотод хийсэн.
Энэ хурлаар 2026 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарлаж, АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулахаар болсон юм.
Марокко улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө тав дахь удаагаа өрсөлдөөд Хойд Америкийн “Нэгдмэл 2026” багт ялагдсан билээ.
Сонирхуулахад 2026 онд болох тэмцээнд 48 баг өрсөлдөнө.


















