Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2028 оны олимп Лос-Анжелес хотод болно

2028 оны зуны олимпийн 34-р наадмыг АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2028 оны олимп Лос-Анжелес хотод болно
2028 оны олимп Лос-Анжелес хотод болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны 131 дэх удаагийн чуулган Перу улсын Лима хотноо боллоо. Энэ хурлын үеэр ОУОХ-ны удирдлагууд 2028 оны зуны олимпийн 34-р наадмыг АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

ОУОХ-ны хурлаар 2024 оны олимпийн наадмыг Францын нийслэл Парис хотод, 2028 оны зуны олимпийн наадмыг 7-р сарын 21-нээс 8-р сарын 6-ны өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулах эрхийг албан ёсоор баталлаа. ОУОХ-ноос 2028 оны Лос-Анжелесийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд 2 тэрбум америк долларын санхүүжилт олгохоор болсон байна. Энэ нь 2024 оны Парисийн олимпоос 300 сая америк доллараар давсан үзүүлэлт юм.

АНУ-ын Лос-Анжелес хотод ийнхүү 3 дахь удаагаа хүн төрөлхтөний их баяр цэнгэл наадам зуны олимпийн наадам зохион байгуулагдахаар боллоо. Лос-Анжелес хотноо өмнө нь 1932, 1984 оны зуны олимпийн наадмууд зохион байгуулагдаж байсан түүхтэй. Түүнчлэн 190 4 онд АНУ-ын Сент-Луйс хотод, 1996 онд Атланта хотод зуны олимпийн наадам зохиогдож байсан юм. Лондон хот 1908, 1948, 2012 онд олимпийн наадмыг зохион байгуулж анх удаа зуны олимпийг 3 удаа хүлээн авсан хот болж байсан бол Парис, Лос Анжелес хотууд 2024, 2028 онуудад тус бүр 3 дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулахаар боллоо. Парис хотод өмнө нь 1900, 1924 онуудад зуны олимпийн наадам зохиогдож байсан.

Хуваалцах