Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

21 аймгийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн ирэх гуравдугаар сарын 26-нд эхэлнэ

Энэ оны 21 аймгийн Футзалын АШТ нь ирэх гуравдугаар сарын 26-наас эхэлж, Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн тамир спортын газрын спорт ордонд зохион байгуулагдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
21 аймгийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн ирэх гуравдугаар сарын 26-нд эхэлнэ
21 аймгийн аварга шалгаруулах Футзалын тэмцээн ирэх гуравдугаар сарын 26-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах Футзалын тэмцээний заавар батлагджээ.

Энэ оны 21 аймгийн Футзалын АШТ нь ирэх гуравдугаар сарын 26-наас эхэлж, Дорноговь аймгийн Сайншанд хотын Биеийн тамир спортын газрын спорт ордонд зохион байгуулагдана.

Энэ жилийн 21 аймгийн Футзалын АШТ-ний аваргаар тодорсон баг нь “UB Cup” тэмцээний аварга буюу Улаанбаатар хотын аварга багтай "Үндэсний цом"-ын төлөөх нэмэлт тоглолт хийнэ.

Хуваалцах