Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглохоос гадна согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно
21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Зураг: МҮОНРТ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглохоос гадна согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Мөн сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно гэж заажээ. Нас заан ингэж онцлохын учир нь шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг "Хүүхдийг ивээх сан"-гийн Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан н.Дуламсүрэн ярьж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 21 нас хүрээгүй 900 орчим иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 25 хүн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нас барсан байна. Залуучуудын хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, хохирох асуудал их байна. Тиймээс онцгойлон нас заасан хуулийн заалтыг иргэн бүр мэдэх учиртайг хэллээ.

Хуваалцах