Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

29 байршилд явган хүний зам гаргана

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байгаа. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
29 байршилд явган хүний зам гаргана
29 байршилд явган хүний зам гаргана. Зураг: МҮОНРТ

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж байгаа. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгааг гаргаад байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөөд байна.

Явган хүний зам гаргах байршлуудыг танилцуулж байна.

Хуваалцах