Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана
29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдана. Зураг: МҮОНРТ

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг худалдана.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдах юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.

Дуудлага худалдаа нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршлын мэдээллийг хүргэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗАРДАЛ, АНХНЫ ҮНЭ

д/д Дүүрэг Хороо Газрын байршил Газрын зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны үнэ /БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаал/ 1 Баянзүрх 11 Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3,46 383302687 2 Баянзүрх 20 Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3,32 146880000 3 Хан-Уул 8 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Үйлчилгээ 5 784453500 4 Хан-Уул 10 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Амины сууцны хотхон 2,23 248064901 5 Хан-Уул 10 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Конторын барилга 1,14 137573728 6 Хан-Уул 10 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Орон сууц 0,7 84828944 7 Хан-Уул 10 Төв аймаг чиглэлийн авто зам дагуу Худалдаа, үйлчилгээ 0,8 124000000 8 Хан-Уул 10 Төв аймаг чиглэлийн авто зам дагуу Үйлчилгээ 1 158228702 9 Хан-Уул 10 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Худалдаа, үйлчилгээ 0,83 187736472 10 Хан-Уул 10 Чингис хаан ОУНБ-ын баруун урд Орон сууц 0,39 47361165 11 Хан-Уул 10 Морингийн гэр хорооллын урд Орон сууц 4 440800000 12 Хан-Уул 10 Морингийн гэр хорооллын урд Орон сууц 4 440800000 13 Хан-Уул 14 Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3,75 252489733 14 Сонгинохайрхан 21 Рашаант өртөөний зүүн талд Аж ахуйн 8,03 354120000 15 Сонгинохайрхан 21 Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3,02 133680000 16 Сонгинохайрхан 32 Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0,105 116300000 17 Сонгинохайрхан 32 Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа, үйлчилгээ 1,1 177700000 18 Сонгинохайрхан 32 Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа, үйлчилгээ 1,1 177700000 19 Сонгинохайрхан 21 Тусгалын аманд Хүлэмжийн аж ахуй 17 748800000 20 Сонгинохайрхан 21 Нарийны эх, Хөшигт уулын урд Аялал жуулчлал 5 220800000 21 Сонгинохайрхан 21 Бөөр толгойн өвөрт Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 7 308800000 22 Сонгинохайрхан 21 Ар Шижирийн аманд Хүлэмжийн аж ахуй 5 220800000 23 Налайх 5 Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44800000 24 Налайх 5 Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44800000 25 Налайх 5 Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44800000 26 Налайх 5 Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44800000 27 Налайх 5 Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44800000 28 Багахангай 1 Үйлдвэрлэлийн хими 1 Үйлдвэрлэл 5 220800000 29 Багахангай 2 Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд Худалдаа, үйлчилгээ 1 44800000 ДҮН 89 6384819832

Хуваалцах