Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

29 ширхэг шар айрагтай аяга өргөж, шинэ дээд амжилт тогтоожээ

Германы Бавари хотын нэгэн рестораны зөөгч Оливер Штрумфел шар айрагны тэмцээнд орж, улмаар хоёр гартаа шар айрагтай 29 ширхэг аяга өргөж, 40 метр зам туулж шинэ дээд амжилт тогтоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
29 ширхэг шар айрагтай аяга өргөж, шинэ дээд амжилт тогтоожээ
29 ширхэг шар айрагтай аяга өргөж, шинэ дээд амжилт тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Германы Бавари хотын нэгэн рестораны зөөгч Оливер Штрумфел шар айрагны тэмцээнд орж, улмаар хоёр гартаа шар айрагтай 29 ширхэг аяга өргөж, 40 метр зам туулж шинэ дээд амжилт тогтоосон байна.

Түүний энэ амжилтыг цахим сүлжээнд байршуулан нийтэлсэн нь дэлхий дахинд ихээхэн хандалтыг аваад байгаа юм. Тэрбээр эхлээд гартаа 31 ширхэг шар айрагтай аяга барьсан боловч хоёр нь газар унаж хагарчээ. Өмнө энэ төрлийн дэлхийн дээд амжилт шар айрагтай 25 аяга байсан юм.

Хуваалцах