Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр хөх хотыг зорив

Тус тэмцээнд оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр хөх хотыг зорив
30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр хөх хотыг зорив. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ ирэх аравнэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана.

Тус тэмцээнд оролцох баг тамирчдаа энэ сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ.

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өнөөдөр БНХАУ-ын Хөх хотыг зорив.

Манай залуучууд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ.

Хуваалцах