Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 гаруй албан хаагч өргөдөл өгсөн ч тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, байнгын хорооны гишүүд болох Л.Болд, С.Оюун болон ажлын албаныхан өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 гаруй албан хаагч өргөдөл өгсөн ч тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна
300 гаруй албан хаагч өргөдөл өгсөн ч тэтгэвэрт нь гаргаж чадахгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, байнгын хорооны гишүүд болох Л.Болд, С.Оюун болон ажлын албаныхан өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд тус байнгын хорооныхон гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Мөн Батлан хамгаалах салбарынхны гол тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг баталж, үүнтэй холбоотой 4 багц хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа энэ онцгой цаг үед энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Мөн энэ үеэр Батлан хамгаалах яамны удирдлагууд "Энэ жил манай салбараас 300 гаруй цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байна. Харамсалтай нь төсвийн нөхцөл байдлаас үүдээд тэтгэвэр, тэтгэмжийг олгож чадахгүй байна. Тэтгэмжийг нь олгох төсвийг нь шийдээгүй учраас тэтгэвэрт нь ч гаргаж чадахгүй байна. Түүнээс гадна гадаадад суралцаж байгаа сонсогч оюутныхаа орон байрны зардал, цалинг нь ч гэсэн өгч чадахгүй байгаа. Төсвийн тодотголоор 10 орчим тэрбум төгрөг суулгаж өгвөл энэ асуудал шийдэгдэнэ" гэж байв. Харин УИХ-ын байнгын хорооны дарга М.Сономпил "Та бүхний санал хүсэлтийг сонслоо. Энэ салбарын сайдаар ажиллаж байсны хувьд Л.Болд гишүүн бид хоёр маш сайн ойлгож байна. С.Оюун гишүүн ч гэсэн батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцож байгаагийн хувьд өнөөдөр ирж ажиллаж байна. Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг манай байнгын хорооны гишүүд бүрэлдэхүүнээрээ дэмжээд ажиллана" хэмээн уулзалтын төгсгөлд онцлов.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Хуваалцах