Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

331 сумын залуус сайн дураар цус өгөх аянд нэгдэнэ

Манай улс дэлхийн цусны донорын өдрийг “Аюулгүй цус эхчүүдийг аварна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Уг зорилтот ажлын хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх гурван сарын аяныг өрнүүлэх аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
331 сумын залуус сайн дураар цус өгөх аянд нэгдэнэ
331 сумын залуус сайн дураар цус өгөх аянд нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Манай улс дэлхийн цусны донорын өдрийг “Аюулгүй цус эхчүүдийг аварна” уриан дор зохион байгуулахаар болжээ. Уг зорилтот ажлын хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх гурван сарын аяныг өрнүүлэх аж.

Аяны нээлт өнөөдөр 11:00 цагт Монголын залуучуудын холбооны Залуучуудын нээлттэй танхимд болох бөгөөд энэ арга хэмжээг Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот, 21 аймгийн холбоод хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг 331 сумын залууст хүргэх аж.

Түлхүүр үг:331 сум сайн дураар цус өгөх аянд нэгдэнэ
Хуваалцах