Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 34 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт найм, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус тус гурван талбай байгуулаад буй. Эдгээрээс найман байршлын талбайг ашиглалтад оруулж, үлдсэн 26-г нь Улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа юм.

Энэ ондоо багтаан нийслэл, дүүргийн төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, туслан гүйцэтгэгчээр “Дабль Хас” ХХК, “Си Эй Ди” ХХК хамтран ажиллаж байна.

Хуваалцах