342 иргэн шинээр ажилд оржээ
Оюу толгой ХХК, Өмнөговь аймгийн удирдлагуудын хамтарсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн удирдлагуудад танилцуулав. Оюу толгой ХХК, болон туслан гүйцэтгэгч компаниудад 6, 7, 8 сарын байдлаар манай аймгийн
Мэдээллийн алба

Оюу толгой ХХК, Өмнөговь аймгийн удирдлагуудын хамтарсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн удирдлагуудад танилцуулав. Оюу толгой ХХК, болон туслан гүйцэтгэгч компаниудад 6, 7, 8 сарын байдлаар манай аймгийн 342 иргэн шинээр ажилд оржээ. Ийнхүү ажлын байр бий болгох төлөвлөгөөг 71 хувиар давуулан биелүүлсэн байна.
Цаашид Өмнөговийн иргэдийг ажилд голчлон авах, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр тус зөвлөл онцгой анхааран ажиллана.


















