Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“37-р точка” киноны үргэлжлэл энэ сарын 30-наас гарна

“37-р точка” олон ангит киноны хоёрдугаар улирал энэ сарын 30-наас үзэгчдэд хүрэхээр болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“37-р точка” киноны үргэлжлэл энэ сарын 30-наас гарна
“37-р точка” киноны үргэлжлэл энэ сарын 30-наас гарна. Зураг: МҮОНРТ

“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн” зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан “Фантастик” продакшны уран бүтээлчид 10 жилийнхээ ойг угтаж “37-р точка” олон ангит уран сайхны киногоо өнгөрсөн есдүгээр сараас үзэгчдэд хүргэсэн. Нийт 20 ангитай тус бүтээлд 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон юм.

Тэгвэл соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамир, А.Баттүшиг нар хамтран зохиолыг нь бичиж, найруулсан үзэгчдийг байлдан дагуулаад буй “37-р точка” олон ангит киноны хоёрдугаар улирал энэ сарын 30-наас үзэгчдэд хүрэхээр болжээ.

Хуваалцах