Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг зарлалаа

Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 23, нийт 53 баг оролцох нь 2019 оны 40 багийг давсан рекорд амжилт боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг зарлалаа
3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг зарлалаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг зарлалаа. Тав дахь удаагийн тивийн аваргын тэмцээн долоодугаар сарын 6-10-нд Сингапурт явагдах юм.

Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 23, нийт 53 баг оролцох нь 2019 оны 40 багийг давсан рекорд амжилт боллоо.

Эмэгтэй төрөлд талбайн эзэн Сингапур, Азийн аварга Австрали болон чансаа өндөр Монгол, Хятад, Япон, Тайвань, Шри-Ланка гэсэн долоон баг шууд оролцоно. Үлдсэн 16 баг урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Эрэгтэй төрөлд гуравхан баг шууд оролцох болсны нэг нь Монголын шигшээ баг. Талбайн эзэн Сингапур, Азийн аварга Австрали, чансааг тэргүүлэгч Монгол Улс юм. Үлдсэн 27 баг есөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, ялагчид Азийн цомын эрхээ авна.

Хуваалцах