Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

3х3 сагсан бөмбөгийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 саяын батламж гардуулж өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийн батламж гардууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3х3 сагсан бөмбөгийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 саяын батламж гардуулж өглөө
3х3 сагсан бөмбөгийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит 500 саяын батламж гардуулж өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийн батламж гардууллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмнээ эв нэгдэлд хөтөлж, эх орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулж, түүхэн амжилт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгож байгаагаа онцлоод 2028 оны олимпод өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монголчууд багийн спортоор амжилт гаргадаг гэдгийг олон улсад батлан харуулсан тамирчид, багийн дасгалжуулагчид, арын албаныханд мөн талархал илэрхийллээ.

Хуваалцах