3x3 сагсанбөмбөгийн эрэгтэй баг алт, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсанбөмбөгийн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3x3 Park Garden-д эхэллээ.
Мэдээллийн алба

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсанбөмбөгийн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3x3 Park Garden-д эхэллээ.
Тус тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нэг ч ялагдалгүй финалд шалгарсан. Тэгвэл өнөөдөр манай баг аваргын төлөө Хятадын шигшээтэй тоглож, 18:15 харьцаатай ялснаар Зүүн Азийн аварга боллоо.
Мөн манай эмэгтэй баг хүрэл медалийн төлөө Хонконгийн шигшээ багийн эсрэг тоглож, 12:10 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртэж байна.



















