“4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулав
ДЭМБ-ын “Walk the talk” хөдөлгөөнд Монгол Улс 2017 оноос нэгдэн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын “Walk the talk” хөдөлгөөнд Монгол Улс 2017 оноос нэгдэн хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, алхалтын ач холбогдлыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд энэ сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эрүүл мэндийн яам, харьяа 22 байгууллага эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа сурталчилсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооноос дэмжин оролцсон байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нараас гадна Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан, албан хаагчид идэвхийлэн оролцжээ.
Энэ жил “Алхангаа ярилцъя” арга хэмжээний цар хүрээг өргөтгөн Монголын явган алхагчдын холбоотой хамтран “4 аймаг 400 км” уртын явган алхалтыг Алтай, Хангай, Говийн бүс нутаг буюу Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт зохион байгуулж, иргэдэд алхалтын ач холбогдлыг сурталчилжээ.


















