440 боодол өвсийг малчдад үнэгүй тарааж байна
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 340 өрхийн 142.4 мянган мал сүрэг өвөлжиж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 340 өрхийн 142.4 мянган мал сүрэг өвөлжиж байна. Хүрмэн, Баяндалай Сэврэй, Ноён зэрэг сумын 13 малчин өрхийн 11 мянга орчим бог, бод мал мөн отроор өвөлжиж байгаа юм.
Нэгдүгээр сараас хойш 4 удаа цас орж цасны зузаан 20-30 см болсон бөгөөд өвөлжилтийн байдал муудах шинжтэй болсон учраас аймгийн нөөцөөс 440 боодол өвс ирснийг малчдад үнэгүй тарааж байгаа ажээ. Нөөцөөс ирсэн өвсийг малчдад тараах ажил 60 хувтай байгаа бөгөөд одоогоор сумын нөөцөд 10 тонн өвс, 3.8 тонн тэжээл үлдсэн байна.


















