Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ
45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор нийслэлийн зарим гудамж, замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон.

Энэхүү тогтоолын дагуу шинэ журам мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо ажлын нэг өдөрт 34 мянгаар буюу 20 хувиар буурчээ.

Харин өдөр ирэх бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсээр байгааг холбогдох байгууллагуудаас авсан мэдээллээс харж болно. Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ.

Авто тээврийн газрын 2013 оны наймдугаар сард гаргасан мэдээгээр Улаанбаатар хотод 321 мянга 159 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог аж.

Түлхүүр үг:45 мянга 297 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авчээ
Хуваалцах