Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

49366 гомдол мэдээлэл иржээ

Нийслэлийн цагдаагийн газраас сар бүр гэмт хэргийн мэдээг танилцуулдаг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
49366 гомдол мэдээлэл иржээ
49366 гомдол мэдээлэл иржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас сар бүр гэмт хэргийн мэдээг танилцуулдаг.

Өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн цагдаагийн байгууллага нийт 49366 гомдол мэдээлэл шалгаснаас 61,2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 33,9 хувь нь захиргааны зөрчил гомдлын мэдээлэл байжээ.

Гэмт хэргийн 37,2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 62,3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаснаас 99,2 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр татгалзах саналаа хүргүүлсэн байна.

Харин захиргааны зөрчлийн талаарх гомдлын 31,2 хувийг торгуулийн хуудсаар, 37,6 хувийг шийтгэвэрээр торгож, 12,8 хувийг баривчилж, 4,2 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, 13,9 хувийг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр шийдвэрлэсэн байна.

Түлхүүр үг:49366 гомдол мэдээлэл иржээ
Хуваалцах