Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

55 настай Ц.Оюунчимэг Европын аварга болохдоо дээд амжилт шинэчилжээ

Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийн охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
55 настай Ц.Оюунчимэг Европын аварга болохдоо дээд амжилт шинэчилжээ
55 настай Ц.Оюунчимэг Европын аварга болохдоо дээд амжилт шинэчилжээ. Зураг: МҮОНРТ

Швед Улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилт шинэчиллээ.

Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +75 кг-д 14 туйванч оролцсон байна. Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийн охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн аж.

Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг дэлхийн цомын дөрвөн алт, дэлхийн наадам болон ДАШТ-ий хошой алт, мөнгө, гран при ангиллын тэмцээний дөрвөн алт, таван хүрэл медаль хүртээд байна.

Мөн дэлхийн дээд амжилтыг 10, Ази тивийнхийг 15 удаа шинэчилжээ.

Хуваалцах