Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөх "Үндэсний ялагч"-ийг бүртгэж байна

Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн 60 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтан авч, “Face of beauty international” тэмцээнийг зохион байгуулахаар болсон.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөх "Үндэсний ялагч"-ийг бүртгэж байна
60 орны гоо бүсгүйтэй өрсөлдөх "Үндэсний ялагч"-ийг бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн 60 орны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг эх орондоо угтан авч, “Face of beauty international” тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус тэмцээнд оролцож, эх орноо төлөөлөх “Үндэсний ялагч”-ийг бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх ажээ.

“Үндэсний ялагч”-ийг шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд:

  • Монгол Улсын иргэн байх

  • 16-аас 27 настай

  • Өмнө нь гэрлэж байгаагүй, хүүхэдгүй

  • 165 см-аас дээш өндөртэй

  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх ёстой бөгөөд энэ талаарх мэдээллийг 88014666 дугаарын утаснаас дэлгэрүүлэн авах боломжтой юм.

Хуваалцах