Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

67.9 тонн хар тамхийг хураан авчээ

БНХАУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газар өнгөрсөн 2018 онд хууль бусаар эргэлдүүлж байсан 67.9 тонн хар тамхийг хураан авчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
67.9 тонн хар тамхийг хураан авчээ
67.9 тонн хар тамхийг хураан авчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газар өнгөрсөн 2018 онд хууль бусаар эргэлдүүлж байсан 67.9 тонн хар тамхийг хураан авчээ. Энэ тухай Мансууруулах бодисын бэлтгэл, борлуулалт, хэрэглээг хориглох улсын хорооны орлогч дарга Лю Юэцинь өнгөрсөн оны тайлангаа танилцуулах үеэрээ мэдэгдсэн байна.

Мансууруулах бодис тараасан асуудалтай холбогдуулан эрүүгийн 109 мянга гаруй хэрэг үүсгэж, 137 мянга 400 хүнийг хар тамхины хууль бус эргэлтэд сэжиглэн саатуулсан гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ өнгөрсөн жил Хятадад мансууруулах бодис хэрэглэдэг хүний тоо 5.8 хувиар буурч, 2.4 саяд хүрсэн гэнэ.

Мансууруулах бодисын зарим хэсэг нь хилийн чанадаас орж ирдэг байна. Ялангуяа “Алтан гурвалжин” буюу Тайланд, Мьянмар, Лаос, “Алтан хагас сар” буюу Афганистан, Иран, Пакистан, түүнчлэн Өмнөд Америкийн орнуудаас хар тамхи орж ирдэг байна.

Хятадын нийгэмд мансууруулах бодисын аюул заналхийлэл их ч хар тамхитай тэмцэх байгууллагууд нутаг дэвсгэр дээрээ хориотой бодисыг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг үр дүнтэй тэмцэж байна гэж Мансууруулах бодисыг бэлтгэл, борлуулалт, хэрэглээг хориглох улсын хорооны орлогч дарга Лю Юэцинь онцолжээ.

Хуваалцах